Эрхэм зорилго, чиг үүрэг

  1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлаарх төрийн бодлого, хууль тогтоомж, дүрэм, журам, холбогдох эрх зүйн баримт бичгүүд болон өөрийн байгууллагын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж сурталчлах, орон нутгийн болон өөрийн удирдлагын байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах, хүүхэд, залуучуудын хөгжил, оролцоог дэмжих замаар гэр бүл, нийгмийг хөгжлийн таатай орчин болгоход чиглэсэн мэдээлэл, нөлөөллийн хамтын ажиллагааг өргөжүүлж төр, ТББ, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх.
  2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаар орон нутагт баримтлах бодлого стратегийг боловсруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих дотоод аудитын гүйцэтгэлийг сайжруулах, гэр бүл, хүүхэд, залуучуудад үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт үнэлгээ хийх
  3. Гэр бүл, хүүхэд, залуучуудын санаа бодлыг сонсох, түүнийг шийдвэрт тусгах бүтцийг тогтмол ажиллуулах тогтолцоог улам боловсронгуй болгох, сум, аймаг, бүс, улсын чанартай чуулган, зөвлөгөөнийг зохион байгуулах
  4. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах мэдээлэл, судалгааны дэвшилтэт технилогид суурилсан гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллыг сайжруулах бодлого, шийдвэрт нөлөөлөхүйц мэдээллийн санг   бий   болгож, үйлчилгээний үр дүнг олон нийтэд хүртээмжтэй, ил тод мэдээлэх замаар олон нийтийн хяналтын тогтолцоог төлөвшүүлэх
  5. Байгууллагын гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүү бүртгэл, төсвийн зарцуулалт, түүний гүйцэтгэлд хяналт тавих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, албан хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх замаар хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, удирдлагын манлайллыг хангаж, ил тод, авлига, хүнд сурталгүй үйлчилгээ, харилцааг төлөвшүүлэх

 

Байгууллагын  албадын чиг үүрэг

 Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээлэл судалгаа, хамтын ажиллагааны алба

 

  1. Энэ нэгж нь төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, гадаад хамтын ажиллагааг эрхлэх, санхүү, хөрөнгө оруулалтын удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлж, мэдээ, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, газрын удирдлага, албан хаагчдад дотоод ажил хэрэг, эрх зүйн зөвлөгөө, нийтлэг үйлчилгээний дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хүлээнэ.
  2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга, мэргэжилтнүүдэд шийдвэр боловсруулан гаргах хэрэгжүүлэхэд эрх зүй болон дотоод үйлчилгээ үзүүлэх, байгууллагын соёл, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
  3. Хүн амын асуудлаарх хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт, шинжилгээ, үр дүнд нь үнэлгээ өгөх, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд зөвлөмж боловсруулах, гүйцэтгэлийг хянах, салбарын статистик мэдээ гаргах, дэвшилтэд технологид суурилсан мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээнэ.                                                              Энэхүү үүргийн хүрээнд орон нутгийн нэгж, ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын бодлогын хүрээнд төлөвлөлт хийх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх, санхүү, хөрөнгө оруулалтад аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн удирдлагыг шийдвэр гаргах, үйл ажиллагаагаа сайжруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  4. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах мэдээллийн сан бүрдүүлж, үйл ажиллагааны менежментийг хөгжүүлэх, салбарын статистик тоо мэдээг гаргах, удирдлага болон хэрэглэгчийг зөвлөгөө, мэдээллээр хангах чиг үүргийг давхар хүлээнэ.
  5. Орон нутгийн хэмжээнд бодлого боловсруулах, түүнийг хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн дүн шинжилгээ хийж, мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Үүнийг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт дотоод аудит, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэн, хэрэгжүүлэхэд оролцож байгаа газрын дотоод нэгжүүдэд эргэж мэдээлэн, бодлогын хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр нэгжүүдийг хангах замаар хэрэгжүүлнэ.
  6. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь хамтрагч талууд, байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн гол түнш нь Төрийн албаны салбар зөвлөл, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний бусад холбогдох байгууллага байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын алба

  1. Гэр бүлийн талаархи хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, орон нутгийн салбар, нэгжийг зохицуулалт-арга зүйн удирдлагаар хангаж, бусад байгууллагын уялдаа холбоог зохицуулах, ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх, хүүхэд, гэр бүлийн зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  2. Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаархи хууль тоггоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хүүхдийн эрхийг хангах талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хуулиар заасан чиг үүргийг хэрэгжүүлэх замаар хяналт тавих, хүүхэд гишүүнчлэлтэй болон эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх хуулийн этгээдийн үйл ажиллагааг төрөөс дэмжиж, байр танхимаар хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  3. Түүнчлэн хүүхэд хамгааллын асуудлаар салбар дундын уялдаа холбоог хангах, бодлого үйл ажиллагааг оновчтой болгох санал боловсруулах, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, тухайн асуудлаар хамтрагч талуудын түншлэлийг бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  4. Залуучуудын хөгжил, оролцоог хангах талаарх төрийн бодлого, хөтөлбөрийн талаар санал боловсруулах, батлагдсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, орон нутгийн салбар, нэгжийг зохицуулалт-арга зүйн удирдлагаар хангаж, бусад байгууллагын уялдаа холбоог зохицуулах, ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх, залуучууд, оюутан, өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжсэн нийгмийн орчинг бүрдүүлж, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангах, залуучууд, оюутан, өсвөр үеийнхэнд чиглэсэн хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  5. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь байгууллага, иргэд байна.