Мэндчилгээ

Эрхэм зочин таны амар амгаланг айлтгая.

Аймаг, орон нутгийн хүүхэд, гэр бүл, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн баялаг түүхтэй байгууллага, хамт олны чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж байна.

Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар нь  2016 оны 9 дүгээр сараас эхлэн шинэ бүтцийн дагуу үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Үйл ажиллагааны хүрээ өргөжиж, гэр бүл, хүүхэд, залуучууд уруу чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулах болно.

Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөөх үйлсийг дэмжин хамтран ажиллаж ирсэн төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, аж ахуй нэгж, гэр бүл, эвлэл, пионерийн байгууллагын ахмад ажилтнууд, хүүхэд багачууд, иргэд, олон нийтэд талархал илэрхийлээд та бүхнийг манай байгууллагатай шинэ бүтэц, чиглэлийн хүрээнд дахин хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа энэ дашрамд илэрхийлье.

Бид гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр олон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэж, та бүхэнд ээлтэй, хүртээмжтэй, үнэ цэнэтэй мэдээллийг дахин дахин хүргэх болно. Та бүхэн манай байгууллагын цахим хуудсаар тогтмол зочилж, гэр бүл, хүүхэд, залуучуудын талаарх төр засгийн бодлого шийдвэр, бидний хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцаж бидэнтэй байнга хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Гэр бүл бүхэн аз жаргалтай, хүүхэд бүр хайр халамжаар дүүрэн, айх аюулгүй сэтгэл хангалуун байж, залуучууд зорьсон зорилготой зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Хүндэтгэсэн

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ГАЗРЫН ДАРГА Ч.УРАНЦЭЦЭГ