Хүүхдийн “Тамир” зусланд II ээлжийн хүүхдүүд 7 хоног хөгжилтэй, хөөр баяраар дүүрэн амраад буцлаа.Тус ээлжинд Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагад хамрагддаг 45 хүүхэд, нийт 68 хүүхэд амарсан. Тамир зуслангийн зохион байгуулагч Д.Орхонтуул, бүлгийн багшаар Ш.Алтантуяа, Б.Түвшинтөр нар ажиллаа. II ээлжинд Хүүхэд-хөгжил хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд амьдрах ухаан, эрүүл мэнд, урлаг спорт, танин мэдэхүй, монгол ёс зан заншил гэсэн өдөр бүрийн хөтөлбөрөөр зохион байгууллаа. Хамтран ажилласан Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Даваасүрэн эгчдээ ажлын амжилт хүсье.