Хурдан морины уралдааны хүүхдийн бүртгэл барианы газарт яг одоо хийгдэж байна. Хүүхдийн бүртгэлийг уяачийн мэдээлэлд тулгуурлан хийх тул уяач, хүүхдүүд өөрийн биеэр дараах бичиг баримтыг авч ирэн хийлгэнэ. Үүнд:

  1. Уяачийн иргэний үнэмлэх
  2. Хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр
  3. Урьд нь олгосон цахим бүртгэлийн карт
  4. Гэнэтийн ослын даатгалын гэрээ
  5. Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас
  6. Хүүхдийн уралдаанд оролцох номер

Уралдааны замд гарахад нь хүүхэд хамгаалах иж бүрэн хувцастай эсэх, регистрийн дугаар эсвэл бүртгэлийн картаар цахим бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг шалгахаас гадна хүүхэд 7-оос дээш настай эсэх, даатгалын бичиг баримт, эцэг, эхийн зөвшөөрлийн хуудас зэргийг шалгаж, хэрвээ шаардлагатай тохиолдолд уралдаанд оролцуулахгүй.

Иймээс тогтоосон цаг хугацаанд, урьдчилсан бэлтгэлтэйгээр уралдаанч хүүхдээ бүртгүүлсэн байхыг нийт уяачдад анхааруулъя.
Та бүхэн сайхан наадаарай.