2019.07.16 №80

Тулгар төрийн 2228, Их монгол улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98, Архангай аймаг байгуулагдсаны 96 жилийн баяр наадмын Хурдан морины уралдааны хүүхдийн бүртгэлийг 7 сарын 09, 10, 11-ний өдрүүдэд цахим хэлбэрээр хийж, уралдаанч хүүхдийн насны хязгаар, хүүхдийг гэнэтийн ослын даатгалд даатгуулсан эсэх, стандартын хувцас хэрэглэлийг бүрэн өмссөн байдал, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр уралдаанд оролцож байгаа эсэхэд хяналт тавьж ажилласан.

Азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага, эрлийз (дээд, дунд, доод) нийт 9 насны 257 морийг цахим системд бүртгэгдсэн 130 хүүхэд унаж уралдууллаа. Бүртгэлийн болон уралдааны замд гарах явцад хяналт тавьж ажилласнаар уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал болон стандартын бүрэн хувцас хэрэглэлийг 100 хувь бүрдүүлж оролцсон. Үүний үр дүнд уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж, холбогдох хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж, болзошгүй осол гэмтлээс сэргийлж чадсан.