Аймгийн Засаг даргын 2019 оны а/372 дугаар захирамжийн дагуу шигшмэл хурдан морины уралдааны дээд 3 нас Өндөр-улаан, доод гурван нас Цэнхэр суманд тус тус зохион байгуулагдсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд болон сумын ажилтнууд хүүхдийн бүртгэлийг 7 сарын 26, 27, 28, 29-ний өдрүүдэд цахим хэлбэрээр хийж, уралдаанч хүүхдийн насны хязгаар, хүүхдийг гэнэтийн ослын даатгалд даатгуулсан эсэх, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр уралдаанд оролцож байгаа эсэхэд хяналт тавьж ажилласан.

Тус уралдаанд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага нийт 6 насны 331 морийг цахим системд бүртгэгдсэн 208 хүүхэд унаж уралдууллаа. Бүртгэлийн болон уралдааны замд гарах явцад хяналт тавьж ажилласнаар уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал болон стандартын бүрэн хувцас хэрэглэлийг 100 хувь бүрдүүлж оролцсон. Үүний үр дүнд уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж, холбогдох хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж, болзошгүй осол гэмтлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүллээ.