2019.08.15

Цэнхэр сумын Засаг даргын 2019 оны а/73 дугаар захирамжийн дагуу Монгол улсын тод манлай уяач, Зөвлөх инженер Ө.Пүрэвбаатарын цолны мялаалга наадамд азарга, даага, их нас, соёолон насны хурдан морины уралдаан Цэнхэр суманд 8 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, морины комиссын ажилтнууд хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хийж, уралдаанч хүүхдийн насны хязгаар, хүүхдийг гэнэтийн ослын даатгалд даатгуулсан эсэх, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр уралдаанд оролцож байгаа эсэхэд хяналт тавьж ажилласан.

Тус уралдаанд азарга, даага, их нас, соёолон насны нийт 4 насны 108 морийг цахим системд бүртгэгдсэн 46 хүүхэд унаж уралдууллаа. Зохион байгуулагчдын зүгээс нэгдсэн дугаар тарааж, бүртгэлийн болон уралдааны замд гарах явцад хяналт тавьж ажилласнаар уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал болон стандартын бүрэн хувцас хэрэглэлийг бүрэн бүрдүүлж оролцсон. Үүний үр дүнд уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж, холбогдох хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж, болзошгүй осол гэмтлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүллээ.