Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах, нийгмийн хөгжил, хүний эрхийг хангах зэрэг салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудыг хүн амын бүлгүүдтэй мэргэжлийн түвшинд ажиллах арга зүйд суралцуулах, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулах зорилготой “Нийгмийн ажилтнуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх нь” сургалтыг аймаг, сумын ЗДТГ, ЭМГ, БСУГ, ХХҮГ, ЯХИС, ШУТИС-ийн Нийгмийн ажлын тэнхимтэй хамтран 01 дүгээр сарын 23, 24-нд зохион байгууллаа.

Сургалтад нийгмийн ажил, үйлчилгээг хүргэж байгаа 100 хүн буюу сургуулийн нийгмийн ажилтнуудын 89,3 хувь /28-25/, халамжийн ажилтнуудын 95,4 хувь /22-21/, сумын ЗДТГ-ын ажилтнуудын 98,5 хувь/19-17/, эрүүл мэндийн болон ГБХЗХГ, ХХҮГ, ШШГГ-ын ажилтнууд  100 хувь оролцлоо.

Нийгмийн ажлын онол, арга зүйн мэдлэг нэмэгдүүлсэн, нийгмийн ажлын арга, туршлагаа сайжруулж, мэргэжлийн үнэлэмж, хандлагыг сайжруулах зэргээр сургалт үр дүнтэй болж, зорилгодоо хүрсэн нь сургалтын түүвэр үнэлгээнээс харагдаж байна.

Сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллага, ажилтнууд, нийт оролцсон ажилтнууддаа талархал илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

#Мэдээ 2020/01#