Эх оронч сэтгэлгээтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, шударга, хүмүүнлэг, оюунлаг иргэн болж төлөвшихөд хувь нэмрээ оруулж, мэдлэгтэй, ёс суртахуунтай өсвөр хойч үеийнхэнийг төлөвшүүлэх зорилгоор “ОЮУНЛАГ ХҮҮХЭД-2020” арга хэмжээг цувралаар зохион байгуулж байна.

2020 оны анхны арга хэмжээг хүүхдийн оролцооны байгууллагын “Залуу лектор клуб”-тэй хамтран 01 дүгээр сарын 22-ний өдөр зохион байгуулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Уранцэцэг “ЗӨВ ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН БОЛЖ ТӨЛӨВШИХ НЬ” сэдвээр анхны лекцийг хүргэсэн. Энэхүү үйл ажиллагаанд 12 дугаар ангийн 198 хүүхэд оролцлоо.