Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Аймгийн баяр наадмын хурдан морины уралдааны Цэнхэр сумын Өргөөтийн талд болно.

Уралдаанч хүүхэд

Хурдан морины уралдаанч хүүхэд заавал бүртгүүлж оролцоно. Бүртгүүлэхдээ уяач болон хүүхэд өөрийн биеэр дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

1. Төрсний гэрчилгээ

2. Даатгалын гэрчилгээ

3. Эцэг, эхийн овог нэр, регистрын дугаар, гарын үсэг зурж албажуулсан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн хуудас

4. Хурдан морины уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийх аюулгүй байдлын гэрээ

5. Амны хаалт зүүсэн байх

Даатгалын хувьд: ЗГХА-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гэрээний мэдээллээ ирүүлж баталгаажуулсан дараах байгууллагууд байгаа болно:

– Бодь даатгал

– Миг даатгал

– Номин даатгал

– Ард даатгал

– Монгол даатгал

– Практикал даатгал

Тайлбар: Хүүхдийн бүртгэл хийгдээгүй, стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг бүрэн өмсөөгүй, даатгалд хамрагдаагүй, хүүхдийг уралдааны замд гаргахгүй тул анхаарна уу.