Хурдан морины уралдааныг зохион байгуулагч, оролцогч талууд нь уралдаанч хүүхдийг үсэргээ, сунгаа, уралдааны замд гаргахдаа дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй.

  1. Уралдаанч хүүхэд нь 7-гоос дээш настай байх
  2. Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартыг хангасан байх
  3. Уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авсан байх
  4. Ослын даатгалд даатгуулсан байх