Аймгийн ГБХЗХГ, ГХУСАЗСЗөвлөл хамтран Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгааг нас, хүйс, байршил, амьжиргааны түвшин зэрэг үзүүлэлтээр гаргахад багийн засаг дарга үүрэг хүлээгчдийг чадавхижуулах зорилгоор “Гэр бүл, хүүхдийн хөгжилд баг, хорооны засаг дарга, нийгмийн ажилтны үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан ЗДТГ-ын хурлын их зааланд зохион байгууллаа. Энэхүү сургалтанд аймгийн 14 сумын  71 багийн  засаг дарга, 14 сумын эрх зүйн асуудал хариуцсан ажилтан нийт 85 төлөөлөгч оролцлоо. Тус сургалтыг Архангай аймгийн ИТХ-ын дарга ГХУСАЗСЗөвлөлийн дарга Б.Өсөхбаяр нээж үг хэллээ. Сургалтанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Монголын Сургуулиудын Нийгмийн Ажилтны Нийгэмлэгийн тэргүүн н.Мөнхжаргал нар мэдээлэл өглөө. Сургалтыг хамтран зохион байгуулсан аймгийн ГХУСАЗСЗөвлөл, Сумдын ЗДТГазар багийн засаг дарга, сургалтанд оролсон төлөөлөгчид хамт олондоо ажлын амжилт хүсье.