Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/75 тоот захирамжаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх  зүйн хэлтсийн даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 05/204 дугаар чиглэлийн дагуу дэд ажлын хэсэг байгуулах ажлыг зохион байгуулж, 17 байгууллагын 24 албан хаагчийг оролцуулсан дэд ажлын хэсгийг ГБХЗХГазрын даргын 20 дугаар тушаалаар, мөн байгууллагын дотоод ажлын хэсгийг газрын даргын 17 дугаар тушаалуудаар тус тус байгуулагдан ажиллаж байна.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт заасны дагуу иргэдээс санал авахаар толилуулж байна.

Та саналаа 03 дугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацаанд энэ цахим хуудсаар болон arhangai@fcy.gov.mn и-мейл хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих утасны дугаар: 99338081, 96031836