“Хүчирхэг хөвгүүд” арга хэмжээ зохион байгууллаа.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан өсвөр насны хөвгүүдэд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, хөвгүүдийн ёс зүй, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдний хөгжил, оролцоог дэмжих, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсох, судлах холбогдох байгуулагад уламжлах зорилготойгоор “Хүчирхэг хөвгүүд” арга хэмжээ зохион байгууллаа.Уг арга хэмжээний үеэр ГБХЗХГ-аас зохион байгуулсан эх орны сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулж шагналыг гардууллаа. Эссэ бичлэгийн уралдаанд 25 бүтээл ирснээс 1-р байранд Т.Жанцанцогзол /2-р сургууль/2-р байранд Б.Буянжаргал /2-р сургууль/3-р байранд Н.Улам-Оргих /1-р сургууль/ нар шалгарлаа.Мөн арга хэмжээнд Эрдэнэбулган сумын ЕБС-ын 50 сурагчид оролцсон бөгөөд өсвөр насны хөвгүүдэд тулгардаг асуудалыг сонсох зорилготойгоор “Хөвгүүдээ сонсоё” үйл ажиллагааг явуулаа. Хөвгүүд сурах хөгжих орчинд, Гэр бүлийн болон нийгэмд өөрсдөд нь тулгардаг асуудал бэрхшээлийнхээ тухай ярилцаж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ. “Хөвгүүдээ сонсоё” үйл ажиллагааны үеэр гаргасан санал хүсэлтийг судлан холбогдох байгууллагад нь уламжилснаар уг арга хэмжээ өндөрлөх юм.