Цаг үеийн мэдээ

“ХҮН БҮР-ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” аяны хүрээнд бага насны хүүхэд болон иргэд, олон нийтэд чиглэсэн болзошгүй эрсдэл, үер усны аюул, ахуйн осол гэмтэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гал түймрийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг самбарыг 7 чиглэлд байршуулж ажиллалаа. Ард иргэд та бүхэн аялал зугаалга, голын эрэг гарахдаа, бага насны хүүхэд болон өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байгаарай.

Leave a Reply