Цаг үеийн мэдээ

“ХҮН БҮР ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ”

Хүүхдийн эрхийн тухай ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хандлага өөрчлөх арга зүй түгээх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг өргөжүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад оролцогч талуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, хүүхдийн эсрэг зөрчлийг илрүүлэх, хүүхдийг иргэн бүрийн анхаарлын төвд байлгах зорилгоор “ХҮН БҮР ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд зохион байгуулж буй хүүхдийн тоглоомын талбай угааж, ариутгах challenge маань ийнхүү эхэлж байна. Манай байгууллага цагаан давааны тоглоомын талбайг угааж, цэвэрлэж, ариутгалаа. Ингээд бидний дуудсан байгууллагууд 48 цагийн дотор хүүхдэд ээлтэй хийсэн үйл ажиллагаагаа өөрийн байгууллагын цахим хуудсандаа нийтлэн идэвхитэй оролцоно уу.Дуудах байгууллагууд: Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар , Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс , @Архангайн цагдаа Та бүхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан идэвхитэй оролцохыг хүсье.

Leave a Reply