Архангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанч хүүхдийг эрхийг хамгаалах үйл ажиллагааг ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-аас ирүүлсэн удирдамж, чиглэлийн зохион байгууллаа. Уралдаанч хүүхдийг хурууны хээ буюу био сканаар бүртгэж, 207 хүүхдийн болон бусад мэдээллийг шинээр үүсгэж, нэгдсэн мэдээллийн санд хамруулсан. Мөн аймгийн морин спорт уяачдын холбоонд хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр зөвлөмж боловсруулан хүргүүлж ажилласан бөгөөд “Миг” болон “Номин” даатгалын компани гэнэтийн ослын даатгалд хамруулж, даатгалын хамралт 100%, хурдан морины хамгаалалтын хувцас хэрэгслийн бүрдэлт 100%-тай тус тус хэрэгжлээ. Уралдааны явцад 6 хүүхэд мориноос унасан. Гэмтэл бэртэл аваагүй болно.

Энэ бүхний үр дүнд уралдаанч хүүхэд бүртгэлд бүрэн хамрагдаж, 100 хувийн даатгалтай, хамгаалах бүрэн хувцас хэрэглэлтэй уралдсан. Уралдааны зохион байгуулалт сайтай болж, уралдаанч хүүхдийн эрх, хамгааллын талаарх уяачид болон бусад оролцогчдын мэдлэг, хандлагыг дээшлүүлсэн.