2018 оны 7 дугаар сарын 21-22 ны өдрүүдэд Архангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадам зохион байгуулагдлаа.

Мөн аймгийн морин спорт уяачдын холбоонд хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр зөвлөмж боловсруулан хүргүүлсэн. Уралдаанд 6  хүүхэд мориноос унаж гэмтэл бэртэл аваагүй болно.

Хурдан морины уралдаанч хүүхдийг био сканаар бүртгэх ажиллагаа амжилттай хийгдэж 207 хүүхдийг бүртгэлд хамруулж, Миг болон Номин даатгалын компани гэнэтийн ослын даатгалын асуудлаар ажиллаж даатгалд хамрагдалт 100%, хурдан морины хамгаалалтын хувцас хэрэгсэл хэрэглэлт 100%-тай тус тус хэрэгжлээ.