УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё. Баатарбилэгийн санаачлагаар “Оюунлаг Архангайхан” Эрдэм-Шашин, Соёл Урлагийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Арын хангайн хүүхдүүд” уран бүтээлийн үзэсгэлэн Архангай аймгийн “НОМЫН САН”-д 7 дугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд ГБХЗХГ-ын дэргэдэх Б. Цэдэндагва багштай “Мэлмий” урлангийн хүүхдүүд  үзэсгэлэнгээ олон нийтэд сурталчиллаа. Хамтран ажилласан Номын сангийн хамт олонд талархал илэрхийлье.