Тулгар төрийн 2228, Их монгол улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98, Архангай аймаг байгуулагдсаны 96 жилийн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Хурдан морины уралдааны хүүхдийн бүртгэлийг 7 сарын 09-ний 14.00 цагт барианы газарт хийнэ. Хүүхдийн бүртгэлийг уяачийн мэдээлэлд тулгуурлан хийх тул уяач, хүүхдүүд өөрийн биеэр дараах бичиг баримтыг авч ирэн хийлгэнэ. Үүнд:

  1. Уяачийн иргэний үнэмлэх
  2. Хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр
  3. Урьд нь олгосон цахим бүртгэлийн карт
  4. Гэнэтийн ослын даатгалын гэрээ
  5. Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас
  6. Хүүхдийн уралдаанд оролцох номер

Уралдааны замд гарахад нь хүүхэд хамгаалах иж бүрэн хувцастай эсэх, регистрийн дугаар эсвэл бүртгэлийн картаар цахим бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг шалгахаас гадна хүүхэд 7-оос дээш настай эсэх, даатгалын бичиг баримт, эцэг, эхийн зөвшөөрлийн хуудас зэргийг шалгаж, хэрвээ шаардлагатай тохиолдолд уралдаанд оролцуулахгүй.

Иймээс тогтоосон цаг хугацаанд, урьдчилсан бэлтгэлтэйгээр уралдаанч хүүхдээ бүртгүүлсэн байхыг нийт уяачдад анхааруулъя.

Жич: Эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн хуудсыг хавсаргав.

Та бүхэн сайхан наадаарай.